Өмнөд Эфиопийн Гамо мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгаж, багадаа 30 хүн амиа алдсан гэж орон нутгийн аврах албаныхан мэдээллээ. Мужийн захирагч Тилахун Кебеде “Гамогийн өндөрлөгт тохиолдсон байгалийн гамшгийн улмаас амь үрэгдсэн 30 хүний гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье” хэмээн онцолсон байна. Мөн бүсийн Арба Минч хот болон хөрш зэргэлдээ суурингуудад орон сууц, дэд бүтэц, хөдөө аж ахуйн газарт их хэмжээний хохирол учирсан байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард тус улсын Гезе Гофа бүс нутагт мөн хөрс гулгаж, тэндхийн оршин суугчид, аврах ажиллагаанд оролцож байсан хүмүүс гээд нийт 229 гаруй хүн амь үрэгдсэн. Энэ удаад ч бороо үргэлжлэн орж, үер буух эрсдэлтэйг холбогдох албаныхан сэрэмжлүүлсээр байгаа юм. 

Сүүлийн 20 жилийн Зүүн Африкт аадар бороо орж, хөрс гулгахаас гадна ган гачиг удаан үргэлжлэх зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдсээр байна. Эфиопийн хөрш Кенид гэхэд саяхан үер бууж, хөрс гулгасны улмаас 10 гаруй хүн эрсэдсэн байна. 

Эх сурвалж: BBC 

#Эфиоп,