![]()
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2026” Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд дунд нас буюу 6-9, ахлах нас буюу 10-12 дугаар анги гэсэн хоёр ангиллаар явагдаж, сургууль тус бүрээс шалгарсан 96 хүүхэд шүлгээ уншиж өрсөлдөв.
Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” уралдаан нь хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зохион туурвих урлагт сургах зорилготой.

Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах уралдааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, хүүхдийн зохиолч О.Сундуй, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн ярих урлаг, кино судлалын тэнхимийн ахлах багш, доктор Р.Нацагдоо, 4 дүгээр сургуулийн сургалтын менежер, Монгол хэл, уран зохиолын багш Н.Замбалгарав нар шүүн явуулав. “Хүрэл тулга-2026” уралдааны нас тус бүрт эхний 8 хүүхдийг шалгаруулан Засаг даргын өргөмжлөл, Интер ном дэлгүүрээс сонирхсон номоо худалдан авах эрхийн бичгээр шагнасан юм. Мөн насны ангилал тус бүртээ эхний байрт шалгарсан дараах хүүхдүүд нийслэлийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.
Дунд нас буюу 6-9 дүгээр анги
Ахлах нас 10-12 дугаар анги