Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Израилын Иранд хийж буй дайны улмаас дэлхийн зах зээлд газрын тосны ханш эрс өсөөд байна. Тэгвэл Тегеран цаашид баррель нь 200 ам.доллароор нефть худалдаж авахдаа дэлхий нийт бэлэн ёстой хэмээн анхаарууллаа. Довтолгооны улмаас Ормузын хоолойн нефть тээвэрлэлт бараг бүрэн зогсоод буй энэ Иран мөн Персийн булан дахь бусад хөлөг онгоц руу цохилт өгч байна. 

Энэ долоо хоногийн эхээр баррель нь 120 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ эргэн 90 ам.доллар орчимд буусан ч өчигдрийн байдлаар таван хувиар өсөөд байна. Ираны цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Золфагари Вашингтонд хандан "Газрын тосны үнэ баррель нь 200 долларт хүрэхэд бэлэн байгаарай. Нефтийн үнэ бүс нутгийн аюулгүй байдлаас хамаардаг. Та нар харин үүнийг тогтворгүй болгож, үнийг өсгөсөн" гэж мэдэгдсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг нефтийн үнийг тогтворжуулахын тулд дэлхийн стратегийн нөөцөөс 400 сая баррель газрын тос гаргахыг зөвлөж, Вашингтон ч үүнийг дэмжиж байна. Гэхдээ ойрын жилүүдийн хамгийн том интервенц бол буй энэ арга хэмжээг аваад ч Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлтийн багахан хэсгийг л нөхөх юм.

Эх сурвалж: Reuters 

#иран, #Баррель,