Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг зогсоох зорилгоор АНУ-тай хийсэн шинэ шатны хэлэлцээг эерэг хэмээн үнэллээ. Зеленский лхагва гарагт АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер болон сенатч Линдси Грэм нартай цахимаар хэлэлцээ хийсэн бөгөөд уг уулзалтад НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мөн оролцсон байна.
Хэлэлцээний үр дүнд талууд энхийн гэрээний хүрээнд АНУ-аас Украинд олгох аюулгүй байдлын баталгааг улам боловсронгуй болгохоор тохиролцжээ. Зеленский “Энэ бол дайныг зогсоох чухал алхам юм” хэмээн онцлов. Гэхдээ сүүлийн сард Вашингтон Ирантай хийж буй дайнд гол анхаарлаа хандуулж байгаа тул Украины асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд Киевийг буулт хийхийг шахаж байгаа тухай Зеленский өмнө нь мэдэгдэж байсан юм. Одоогоор энхийн хэлэлцээ газар нутгийн асуудал дээр гацаад байгаа бөгөөд Оросын тал Украины зүүн хэсгийн Донбасс мужийн үлдсэн хэсгийг өөртөө нэгтгэхийг шаардаж буйг Киев эрс эсэргүүцсээр байгаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Үүний зэрэгцээ үнэн алдартны шашны Улаан өндөгний баярыг тохиолдуулан гал зогсоох тухай Зеленскийн саналын хариуд Орос агаараас цохилт өглөө. Энэ сарын 12-нд болох Улаан өндөгний баяраар гал зогсоох саналыг Москва олон нийтэд зориулсан шоу хэмээн шүүмжилж, лхагва гарагт Украин руу 700 гаруй дроноор цохилт өгсөн байна. Кремлийн зүгээс Украиныг Донбассын бүс нутгаас цэргээ гаргах ёстой гэсэн хатуу байр сууриа ийнхүү дахин илэрхийлэв.
Харин Зеленский Британийн Ерөнхий сайд Кир Стармертай ярилцахдаа фронтын шугам дахь Украины байр суурь улам бэхжиж байгааг тэмдэглээд, Оросын эрчим хүчний дэд бүтцэд өгч буй цохилтыг зогсооход бэлэн байгаа ч Оросын талаас ижил хариу үйлдэл үзүүлэх нөхцөл байх ёстойг дурдлаа. Тэрээр Трамп болон Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхийг дахин уриалж, газар нутгийн асуудлыг зөвхөн удирдагчдын түвшинд шийдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: Reuters