АНУ болон Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагаа үргэлжилж байна. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 11 хонож буй энэ үед мөргөлдөөн Ливан, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг бүсийн бусад орон руу өргөжлөө. Өнөөдөр өглөөний байдлаар, газрын тосны тээвэрлэлтийн гол зам болох, стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойн орчим цэргийн мөргөлдөөн улам хурцаджээ. Тодруулбал, АНУ-ын Төв командлал Ираны тэнгисийн цэргийн хэд хэдэн онгоцыг устгасан бөгөөд эдгээр хөлгийн дотор мина зөөгч ч багтжээ. Вашингтоны зүгээс энэ ажиллагааг бүс нутаг дахь Ираны нөлөөг бууруулж, таслан зогсоох зорилготой гэж онцолж буй. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын эрэгт нэг хөлөг онгоц довтолгоонд өртсөн бол Оманы хойд хэсэгт өөр нэг онгоцны багийнхныг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Үүний зэрэгцээ Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменейгийн талаар зөрүүтэй мэдээллүүд гарсаар байна. АНУ, Израилын довтолгоонд өртөж амиа алдсан Али Хаменейгийн хүү Можтаба Дээд удирдагчаар томилогдсоноосоо хойш олон нийтийн өмнө гараагүй, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Тэгвэл Ираны Ерөнхийлөгч асан Масуд Пезешкианы хүү Юсеф Пезешкиан шинэ Дээд удирдагчийг шархадсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд оруулжээ. Гэсэн ч холбогдох эх сурвалжууд энэ мэдээллийг баталгаажуулаагүйг тэрбээр мөн дурдсан байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ираны дайнтай зэрэгцэн Израил Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлж байна. Израилын Батлан хамгаалах өнөө өглөө Бейрутын өмнөд Дахие дүүрэг болон Тир хот руу довтолсноо мэдэгдсэн. Ингэхдээ тэд бүлэглэлийн командлалын төвүүд болон зэвсгийн агуулахуудыг онилж цохилт өгсөн гэж мэдэгдэж буй. Ливаны талаас харин Тир хотод таван хүн амь үрэгдэж, дайн эхэлснээс хойш нийт 486 иргэн нас барсан тухай мэдээлжээ.
Ойрхи Дорнодын уг хямрал агаарын тээвэрт ихээхэн хүндрэл учруулж буй. Тэгвэл өнөөдөр Арабын нэгдсэн Эмиратын нисэх онгоцны буудлын ойролцоо дрон унаж, дөрвөн хүн шархадсан бөгөөд тэдний дунд энэтхэг, гана, бангладеш иргэд байсан тухай эх сурвалжууд онцолж буй. Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг албаныхан онцолж байгаа ч энгийн иргэд, зорчигчид шууд утгаараа цохилтод өртсөн тохиолдол энэ болж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #Ливан, #ираны дайн, #Арабын Эмират,