Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд мягмар гарагт Сенатын гишүүдэд мэдээлэл хийх үеэр Иран дахь цэргийн ажиллагааны эхний зургаан өдрийн зардал 11.3 тэрбум ам.доллароос давсан гэсэн тооцооллыг танилцуулжээ.
Ойрхи Дорнодын зөрчил хурцдаж, өөр улс, бүс рүү тэлснээр Вашингтоноос гаргах зардал улам нэмэгдэж буй энэ үед Трампын захиргаа Конгрессоос нэмэлт санхүүжилт хүсэхээр төлөвлөж байгаа юм. Сенатын төсвийн хэрэг эрхлэх дэд хороо цаашдын нэмэлт санхүүжилтийн хуулийн төслийг боловсруулах аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, дайн удаан үргэлжлэх тусам цэргийн зардал улам нэмэгдэж, АНУ-ын төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ газрын тосны үнэ өссөн зэрэг нөхцөл байдал Америкийн эдийн засагт, тэр дундаа шатахууны үнэ нэмэгдэх зэрэг үр дагавар ч авчирч магадгүй.
Одоо 12 дахь өдрөө үргэлжилж буй дайны улмаас Иранд 1200, Ливанд 570, Израилд 13, Арабын нэгдсэн Эмиратад зургаан хүн амиа алдаж, АНУ-ын долоон цэрэг үрэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Пентагон, #ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557