Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тээвэр, хүргэлтийн “Uber” компани эмэгтэй жолоочтой, зөвхөн эмэгтэй үйлчлүүлэгч авдаг такси үйлчилгээг АНУ-д нэвтрүүллээ. Тус компанийн мэдээлснээр, энэхүү функцийг өнгөрсөн жил Америкт туршилтын журмаар нэвтрүүлсэн  бөгөөд эмэгтэйчүүдийг илүү тухтай, аюулгүй зорчих,  үйлчилгээ авахад зориулан гаргасан байна. 

“Uber”-ийн жолооч нарын тавны нэг орчим эмэгтэйчүүд байдаг ч хотоосоо хамаараад тэдний орлогын хэмжээ, хүлээн авах дуудлагын тоо өөр өөр байдаг аж. Тиймээс эмэгтэй жолооч нарыг сонгон үйлчлүүлэх тусгай функцийг гаргаснаар зорчигчдод ч, жолооч нарт ч ашигтай гэж тус компани үзэж буй. Гэсэн ч компанийн энэ үйлчилгээг хүйсээр ялгаварлан гадуурхсан, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. 

Үүнээс өмнө эрэгтэй жолоочтой таксигаар үйлчлүүлэх үедээ эмэгтэй зорчигч хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарч, үүний улмаас компани 8.5 сая ам.долларын торгууль төлөх шүүхийн шийдвэр гарсан юм.  Ташрамд, тус компани Испани, Бразил, Саудын Араб зэрэг долоон орны зорчигчдод зөвхөн эмэгтэй жолооч сонгох тохируулгыг санал болгодог аж. 

Эх сурвалж: BBC 

#АНУ, #Uber,