Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иран Можтаба Хаменеиг эцэг Али Хаменеигийн залгамжлагч Дээд удирдагчаар томилсноо зарлалаа. Шинэ Дээд удирдагчийг сонгох үүрэг бүхий 88 гэгээнтний бүрэлдэхүүнтэй мэргэдийн зөвлөл Ираны аюулгүй байдлын хүчинд ч, эцгийнхээ удирдлага дор байсан асар том сүлжээнд ч сүлжээнд нөлөө бүхий байсан Можтабаг ийнхүү залгамжлагчаар тодруулав. "Мэргэдийн зөвлөл аятолла Сейед Можтаба Хоссейни Хаменеиг Исламын бүгд найрамдах Иран улсын ариун тогтолцооны гурав дахь удирдагчаар томилов" гэж Тегеранаас гаргасан мэдэгдэлд дурджээ. 

Одооноос эхлээд тэрбээр төрийн бүх асуудалд эцсийн шийдвэр гаргах эрхтэй болж байна. Үүний өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хэрэв тэр биднээс зөвшөөрөл авахгүй бол удаан тогтохгүй" гэж “ABC News” сувагт өгсөн ярилцлагадаа онцолж байв. Можтабагийн эцэг, Дээд удирдагч Али Хаменеи АНУ боло Изарилын Иран руу хийсэн анхны цохилтуудын үеэр амь үрэгдсэн билээ. Үүний зэрэгцээ Тель-Авив, Вашингтон, Тегераны хоорондох зөрчил үргэлжилж, талууд бие бие рүүгээ цохилт өгсөөр байна. АНУ-Израилын халдлагын улмаас одоогоор 1332 иргэний иргэн амь үрэгдэж, мянга мянган хүн шархадсан гэж Иранаас НҮБ-д суугаа Элчин сайд мэдэгдээд буй. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #Израил, #иран, #АНУ-Иран, #АНУ-Ираны дайн,