Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ болон Израил Иранд хийж буй цохилт үргэлжилсээр байна. Ираны зүгээс Израилыг онилон пуужин, дроноор довтолж буй тул Тель-Авив иргэдээ хамгаалах байр руу нүүлгэж байгаа тухай ч эх сурвалж мэдээлжээ. Мөн Шри-Ланкийн эрэгт хөлөг онгоцыг унагасан явдалдаа Вашингтон харамсах болно гэж Тегеран хатуу анхаарууллаа. Энэхүү ажиллагааны үеэр 80 гаруй иран далайчин амиа алдаж, 32 хүн шархадсан бөгөөд 60 иргэн сураггүй болсон байна.
Үргэлжилсээр буй мөргөлдөөн, аюулгүй байдлын эрсдэлийн улмаас бүс нутагт олон нислэг цуцлагдаж, гадаадын иргэд, жуулчид хүнд нөхцөлд ороод буй. Тэгвэл агаарын тээврийн зарим компани аюулгүй нислэгийн коридороор цөөн нислэг үйлдэж, Ойрхи Дорнодоос иргэдийг тээвэрлэж байна.
Үүсээд буй энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Итали мөргөлдөөнтэй бүсэд байгаа иргэдээ хамгаалах зорилгоор агаарын хамгаалалтын тусламж илгээх тухайгаа мэдэгдээд байгаа юм. Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони “Их Британи, Франц, Герман шиг Итали ч бас энэхүү бүс нутагт, ялангуяа агаарын хамгаалалтын салбарт дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.
Учир нь тус бүсэд 10 мянга гаруй итали иргэн амьдарч, ойролцоогоор 2000 цэрэг үүрэг гүйцэтгэж байна. Бид тэднийг хамгаалах ёстой” гэж онцлов.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557