Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг өчигдөр орой (2026.03.04) зохион байгуулав. Хүлээн авалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төр, нийгмийн өндөр албан тушаалтнууд болон бусад олон хүндэт зочид оролцлоо.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр Дуучин Д.Оюунтүлхүүр болон Ю.Окуяма нар хоёр орны төрийн дууллыг дуулсны дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн оны долдугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатан Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой завшаан болсон хэмээгээд ирэх 2027 онд тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан хоёр орны найрамдалт харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүний дараа Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлэв. Үргэлжлүүлээд “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслолыг хийсний дараа Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах хүндэтгэлийн үг хэлэв.

Хүлээн авалтын танхимд Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлаг тоглолтоо сонирхуулснаас гадна өнгөрсөн оны долдугаар сард Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатан Монгол Улсад хийсэн айлчлалын үеийн зураг, бичлэгийг дэлгэцээр толилуулсан юм.

ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцлох зураг, #Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан,