Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Израил болон АНУ Ираны эсрэг цэргийн цохилт эхлүүлснээ албан ёсоор мэдэгдсэний дараа Тегеран хотод дэлбэрэлтүүд болсон тухай хэвлэлүүд мэдээллээ. Эдгээр цохилт нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон жилийн маргааныг дипломат аргаар шийдэх оролдлогыг үгүй хийж байна гэж олон улсын ажиглагчид онцолж буй.
Израилын Батлан хамгаалахын сайд Исраэл Кац Ираны зүгээс учруулж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор урьдчилсан цохилт өгсөн гэж мэдэгдэв. Ингэхдээ тэрбээр Израилын аюулгүй байдалд заналхийлсэн цэргийн болон пуужингийн объектуудыг онилсон гэж тайлбарласан байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийхдээ АНУ Иранд цэргийн томоохон ажиллагаа эхлүүлснийг зарлажээ. Тэрбээр Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй бөгөөд энэ ажиллагаа нь Америкийн ард иргэд болон холбоотнуудын аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж онцолжээ.
Сүүлийн үед АНУ Ойрхи Дорнодод нисэх онгоц тээгч хөлгүүд, сөнөөгч онгоцууд болон тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүнээ нэмж байршуулсан бөгөөд Израил мөн дотоод аюулгүй байдлын дэглэмээ чангатгаж, сургууль, ажлын байруудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гаргаснаа зарлалаа.
Ираны эх сурвалжийн мэдээлснээр, Тегеран Израилын довтолгоонд эрс шийдвэртэй хариу арга хэмжээ авахаар бэлтгэж буй гэнэ. Иран өмнө нь АНУ болон холбоотнуудын аливаа довтолгооноос өөрсдийгөө хамгаална хэмээн удаа дараа анхааруулж байсан юм.
АНУ, Ираны тал хоёрдугаар сараас цөмийн асуудлаарх хэлэлцээг дахин эхлүүлээд байсан юм. Энэ асуудлаар АНУ болон Израил Ираны цөмийн дэд бүтцийг бүрэн зогсоох шаардлага тавьж байгаа ч Тегеран тодорхой хязгаарлалт хийх талаар л хэлэлцэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байв.
Энэ удаагийн довтолгоо, цохилтууд бүс нутагт шинэ зэвсэгт мөргөлдөөн дэгдэх эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Израил, #АНУ Иран,