Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Иран улс АНУ-тай байгуулах цөмийн хэлэлцээр нь хоёр талд бодит эдийн засгийн ашиг авчрах ёстой гэж үзэж байгаа бөгөөд эрчим хүч, уул уурхай, нисэх онгоц худалдан авах зэрэг хамтын ажиллагааны хэлцэл хийхийг санал болгож байгааг дипломат эх сурвалжууд мэдээллээ.
Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон арван жил үргэлжилсэн маргааныг шийдвэрлэх зорилгоор Иран, АНУ хоёр энэ сарын эхээр хэлэлцээг дахин эхлүүлээд буй. Гэвч энэ удаад хэлэлцээ амжилтгүй болбол бүс нутагт цэргийн хурцадмал байдал даамжирч болзошгүй байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр, Ерөнхийлөгч Дональд Трамп дипломат аргаар, хэлэлцээний замаар асуудлыг шийдэхийг илүүд үзэж байгааг тодорхой илэрхийлсэн ч тохиролцоо заавал бүтнэ гэсэн баталгаа байхгүйг мөн онцолсон юм.
Тэрбээр “Ирантай амжилттай хэлэлцээр хийж чадсан тохиолдол өмнө нь байгаагүй. Гэхдээ бид оролдож үзнэ” гэж мэдэгдэв.
Иран өмнө нь хэрэв АНУ Тегеран руу довтолбол Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийн баазуудыг онилохоо анхааруулж байсан ч энэ удаа илүү зөөлөн байр суурь илэрхийлж байгаа юм. Ираны Гадаад хэргийн яамны эдийн засгийн дипломат харилцаа хариуцсан дэд захирал Хамид Ганбари хэлэлцээр урт хугацаанд тогтвортой байхын тулд АНУ ч мөн бодит өгөөж хүртэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, талууд газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын ордууд, уул уурхайн хөрөнгө оруулалт, цаашлаад нисэх онгоц худалдан авах асуудлуудыг ч хэлэлцэхийг санал болгож буй аж. Түүнчлэн 2015 оны цөмийн хэлэлцээр АНУ-д хангалттай эдийн засгийн ашиг авчраагүй гэж Иран үзэж байна. 2018 онд Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг уг хэлэлцээрээс гаргаж, Ираны эсрэг хатуу эдийн засгийн хориг арга хэмжээг дахин авсан юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгчид Ираны талтай ирэх мягмар гарагт Женев хотод уулзахаар төлөвлөсөн байна.
Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Женевт очиж, АНУ-тай хийх шууд бус хэлэлцээнд оролцохын зэрэгцээ НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлагийн удирдлагуудтай уулзахаар болсон гэж албаныхан мэдээлэв.
Эх сурвалж: Reuters