Улсын хэмжээнд он гарсаар  хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Мөс цөмөрсөн дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна. 

Тухайлбал өнгөрсөн хоногт: Завхан аймаг, Алдархаан сум Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 2 км/ Алдархаан сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан  “Daewoo Truck” загварын том оврын ачааны автомашин “Чигэстэй” голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 02.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын  “Daewoo Truck” загварын ачааны автомашин урд талын 2 дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргасан байна. 

Мөс цөмөрсөн дуудлага нь нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад хамгийн их бүртгэгддэг бөгөөд голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулахыг байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

#обег, #мөс цөмрөх,