Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Бангладеш улсад 2024 онд Z үеийн гаргасан бослогын үр дүнд олон жил засагласан Ерөнхий сайд асан Шейх Хасина огцорсноос хойш анх удаа бүх нийтийн сонгууль болж байна.
Хасинагийн эсрэг эсэргүүцлийн жагсаал олон сарын турш үргэлжилж, эдийн засгийн гол салбарууд, тэр дундаа дэлхийд хоёрдугаарт ордог бэлэн хувцасны экспортын салбарт ноцтой саад учирсан юм. 

Энэ бол Z үеийн удирдсан хувьсгалын дараах дэлхийн анхны сонгууль бөгөөд ирэх сард Непал энэ жишгийг дагах төлөвтэй байна.
Энэ удаагийн сонгуульд өмнө нь эвсэж байсан Бангладешийн үндэсний  нам болон исламын чиг баримжаатай Жамаат-е-Ислами намын тэргүүлсэн хоёр эвсэл голчлон өрсөлдөж байгаа юм.
Харин Шейх Хасинагийн Авами лиг намыг сонгуульд оролцохыг хориглосон байна.
Өмнөх сонгуулиудын үеэр сөрөг хүчнийг бойкотлох, айлган сүрдүүлэх үйлдэл гардаг байсан бол энэ удаа 50 гаруй намын 2000 гаруй нэр дэвшигч, түүний дотор олон бие даагч парламентын 300 суудлын төлөө өрсөлдөж байна. 

Бангладешийн түр Засгийн газрын тэргүүн, Нобелийн шагналт Мухаммад Юнус “Энэ бол энгийн нэг санал хураалт биш. Олон жил бухимдаж, тэгш бус, шударга бусыг эсэргүүцсэн ард түмэн өөрсдийн саналаа өгөх гэж байна” гэж мэдэгджээ.
Сонгуулийн зэрэгцээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал асуулга явагдах бөгөөд үүнд парламентын хоёр танхимтай бүтэц байгуулах, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Ерөнхий сайдыг хоёр удаа улиран сонгох хязгаар тогтоох зэрэг асуудлуудаар саналаа өгөх юм.
Санал хураалт 07:30–16:30 цагт үргэлжлэх бөгөөд эцсийн дүнг баасан гарагт багтаан гаргана гэж Сонгуулийн комисс мэдээлжээ. Тус улсын  хэмжээнд 128 сая сонгогч бүртгэлтэй бөгөөд тэдний 49 хувь нь эмэгтэйчүүд юм.

Эх сурвалж: Reuters

#Бангладеш, #Z үеийн хувьсгал,