Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Абу-Даби хотноо ОХУ, Украин, АНУ-ын гурван талт ээлжит уулзалт болсны дараа ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ.Тэрбээр гурван талт хэлэлцээний шинэ шаттай холбоотой мэдээллийг Украины төлөөлөгчид дамжуулсан, хэлэлцээ хоёрдугаар сарын 05-ны өдөр үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн байна. "Түүнчлэн дорвитой алхам хийх гэж байна. Ойрын үед бид олзлогдогсдыг солилцоно" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский онцолжээ.
Харин энэ солилцоо чухам хэзээ болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хамгийн сүүлд ОХУ, Украин өнгөрсөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр олзлогдогсдыг солилцсон юм. Түүнчлэн Абу-Даби хотноо өчигдөр (2026.02.04) болсон уулзалтын талаар байр сууриа илэрхийлэхдээ "дайныг дуусгах ёстой", "чухамхүү ОХУ үүнд бэлэн байх ёстой" хэмээн Володимир Зеленьский мэдэгджээ.
Эх сурвалж: Anadolu, TASS

#онцолсон, #Дайн, #ОХУ, #УКраин, #Орос Украины дайн, #Олзлогдогсод,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557