Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн Тэцүя Ямагами өөрт нь оноосон бүх насаар хорих ялыг эсэргүүцэн давж заалдах хүсэлт гаргасан бөгөөд Осакагийн Дээд шүүх  уг гомдлыг хэлэлцэх аж.
Өдгөө 45 настай Ямагами 2022 оны долоодугаар сард Нара хотод болсон сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байсан Шинзо Абэг   буудан хөнөөсөн билээ. Хамгийн удаан хугацаанд тус улсын Ерөнхий сайдын албыг хашсан Абэгийн амийг олны нүдэн дээр хөнөөсөн энэ хэрэг Японы нийгэмд томоохон цочрол болж байв. 
Ямагами энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Харин түүний өмгөөлөгчид гэр бүлийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, 20 хүртэлх жилийн ял оноохыг хүсэж байжээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, Ямагамийн ээж Эв нэгдлийн сүмд  их хэмжээний хандив өгч, гэр бүл нь ядуурсанд хорсож явдаг нэгэн байв. Тэрээр Абэг уг сүмтэй холбоотой нэгэн байгууллагын арга хэмжээнд видео мэндчилгээ илгээснийг мэдээд ийм хэрэг үйлдсэн гэж шүүхэд тайлбарласан байна.
1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан Эв нэгдлийн сүм нь олон хүнийг зэрэг хуримлуулдаг заншлаараа алдартай бөгөөд Японы дагагчид, итгэгчид нь тус байгууллагын орлогын гол эх үүсвэрт тооцогддог аж.

Эх сурвалж: Reuters 

#Шинзо Абэ, #Шинзо Абэг хөнөөсөн Тэцүя Ямагами,