БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцож байна.
Тус форум өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд нээлтээ хийж, дэлхийн олон орны хууль сахиулах байгууллагын удирдлага, олон улсын байгууллага, шинжээч, судлаачдын төлөөлөл оролцож байна.
2015 оноос “Ляньюньган форум” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн тус арга хэмжээний үеэр хар тамхи, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдал, цагдаагийн боловсрол, сургалт зэрэг найман чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Олон улсын цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх эвсэл” байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Форумын хүрээнд сайд С.Амарсайхан БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун болон бусад улсын холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, шинэ төрлийн болон цахим гэмт хэрэг, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587