Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар бэлгийн гэмт хэрэгт холбогдож байсан Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор Конгрессын мөрдөн шалгалтад мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн талаар мэдээллээ.
Энэ асуудлаар мэдүүлэг өгөх шаардлагыг үл биелүүлсэн гэсэн үндэслэлээр тэдэнд хариуцлага тооцохоор Төлөөлөгчдийн танхим санал хураахаар зэхэж байсан нь уг мэдэгдлийн дараа цуцлагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгалтын хороо Клинтоныхныг Эпштейнтэй тогтоосон харилцааныхаа талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэмээн буруутгаж байсан юм. Үүний хариуд Билл болон Хиллари Клинтон мөрдөн шалгалтад хамтран ажиллахад бэлэн ч уг шалгалтыг улс төрийн зорилготой ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Харин даваа гарагт тэдний төлөөлөгч “Ерөнхийлөгч асан болон Төрийн нарийн бичгийн дарга асан өөрсдийн мэдэж буй бүхнээ тангараг өргөн тайлбарлахад бэлэн” гэж мэдэгдсэн байна.
Билл Клинтон 2000-аад оны эхээр Эпштейний онгоцоор хэд хэдэн удаа зорчиж байсан нь ил болж, олон нийтийн анхаарал татсан билээ. Тэрээр уг харилцаандаа харамсаж байгаагаа илэрхийлж, Эпштейний гэмт үйлдлийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан хэмээн удаа дараа мэдэгдсэн.
Ташрамд, Эпштейний баримтууд нь АНУ-ын шүүх болон Хууль зүйн яамнаас олон нийтэд ил болгосон материал бөгөөд эдгээрт шүүхийн баримт бичиг, хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлэг, и-мэйл, нислэгийн бүртгэл, санхүүгийн шилжүүлэг зэрэг олон төрлийн мэдээлэл багтаж буй. Эдгээр баримтуудыг дэлгэсэн нь Жеффри Эпштейнтэй хэн ойр харилцаатай байсан, түүнтэй холбоотой нөлөө бүхий хүмүүсийн сүлжээ, мөн түүний гэмт үйлдлүүд яаж ийм удаан хугацаанд нууц, далд байсан талаар тодруулах зорилготой юм.
Шинэ баримтуудын дотор улстөрчид, бизнесмэнүүд, нэртэй хуульчид, нийгмийн зүтгэлтнүүдийг олон удаа дурдаж буй. Гэсэн ч энэ нь тэд гэм буруутай гэсэн үг биш бөгөөд зарим нь Эпштейнтэй зөвхөн уулзаж байсан, онгоцоор зорчсон, эсвэл танилын хүрээнд харилцсан байх магадлалтай юм.
Баримтуудад мөн Эпштейн улстөрчид болон нөлөө бүхий хүмүүст мөнгө шилжүүлсэн байж болзошгүй, эсвэл санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаарх мэдээлэл багтсан нь маргаан дагуулсаар байна. Түүнчлэн хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлэг, уулзалт, очсон газруудын талаарх мэдээлэл багтсан ч эдгээр нь одоогоор зөвхөн баримт, мэдүүлгийн түвшинд байгаа юм.
Эпштейний баримтууд одоогоор олон нийтийн анхаарлыг татсан, АНУ-ын нийгэм, улс төрийн хамгийн том шуугиануудын нэг болж байна.
Эх сурвалж: Reuters