Энэтхэг улс болон Европын холбоо олон жилийн турш саатсан худалдааны хэлэлцээг 2026 оны нэгдүгээр сарын 27-нд эцэслэн байгуулж, ихэнх бараа бүтээгдэхүүнд ногдох тарифыг эрс бууруулахаар тохиролцлоо. Энэхүү түүхэн хэлэлцээр нь хоёр талын худалдааг эрчимжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд хурцадмал байдал нэмэгдэж, АНУ тарифын бодлогоороо дарамт үзүүлж буй энэ үед Вашингтоноос хэт хараат байдлаа багасгах стратегийн зорилготой юм.
Европын Холбооны зүгээс худалдаанд оролцож буй нийт барааны 96.6 хувьд тарифыг тэглэх, эсвэл бууруулах бөгөөд үүний үр дүнд 2032 он гэхэд Европын холбооны Энэтхэг рүү хийх экспорт хоёр дахин өсөж, тус бүсийн компаниуд жил бүр ойролцоогоор дөрвөн тэрбум еврогийн гаалийн татварын хэмнэлт хийх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.
Харин Европын холбоо Энэтхэгээс импортлох барааны 99.5 хувийн тарифыг долоон жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулах бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир, нэхмэл эдлэл, химийн бүтээгдэхүүн, резин, суурь металл, үнэт чулуу, гоёл чимэглэлийн бараанд тарифыг бүрэн тэглэхээр тусгалаа.
Үүний зэрэгцээ Энэтхэг улс Европын холбооноос импортлох автомашинд ногдуулдаг өндөр тарифыг бууруулж, 10 хувь болгохоор тохиролцсон.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү тохиролцоог дэлхий дахинд бүх хэлэлцээрийн эх хэмээн нэрлэж, Энэтхэгийн 1.4 тэрбум иргэн болон Европын сая сая хүний хувьд шинэ зах зээл, ажлын байр, эдийн засгийн өсөлтийн томоохон боломж нээгдэж байгааг онцолсон юм.
Европын Холбоо, Энэтхэгийн хоорондын худалдааны хэлэлцээ бараг хорин жилийн турш үргэлжилсэн ч АНУ зарим Энэтхэгийн бараанд 50 хувийн тариф ногдуулж, мөн Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны хатуу бодлого, геополитикийн дарамт эрчимжсэн нь энэхүү тохиролцоог богино хугацаанд урагшлуулах гол хөшүүрэг болсон гэж шинжээчид үзэж байна.
Энэ хэлэлцээр нь Европын холбоо Меркосурын орнууд, Индонез, Мексик, Швейцартай байгуулсан сүүлийн үеийн худалдааны хэлэлцээрүүд, мөн Энэтхэгийн Их Британи, Шинэ Зеланд, Оман улстай байгуулсан хэлэлцээрүүдийн үргэлжлэл болж, дэлхийн худалдааны тогтолцоонд шинэ тэнцвэр, шинэ түншлэлүүд бий болж байгааг илтгэж байна гэж ажиглагчид онцолж буй.
Эх сурвалж: Reuters