Их Британид “гүнзгий” буюу нэн ядуу нөхцөлд амьдарч буй хүмүүсийн тоо сүүлийн 30 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Тус улсад хийсэн шинэ судалгаагаар, одоогоор 6.8 сая хүн “нэн ядуу” гэж хэлж болох нөхцөлд амьдарч байгаа бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Британид гүнзгий ядуурал гэдэг бол орон сууцны зардлыг хассаны дараах өрхийн орлого дундаж нийт орлогын 40 хувиас доош байхыг хэлдэг. Энэ нь хоёр бага насны хүүхэдтэй хосын хувьд жилд ойролцоогоор 16,400 фунт стерлинг буюу 22,446 ам.доллар гэсэн үг юм.
Ядуурлын асуудлыг судалж, шийдэл боловсруулах чиглэлээр ажилладаг “Joseph Rowntree” сангийн тайланд дурдсанаар, Их Британийн ядуурлын нийт түвшин 1994 онд 24 хувь байсан бол 2023-2024 онд 21 хувь болж бага зэрэг буурчээ. Гэвч гүн ядуурал найман хувиас 10 хувь хүртэл өсөж, ядуу амьдарч буй хүмүүсийн бараг тал хувийг эзлэх болсон байна. Тэр дундаа ядуу нөхцөлд амьдарч буй хүүхдийн тоо 4.5 сая хүрсэн нь гурав дахь жилдээ дараалан өссөн үзүүлэлт аж.
Мөн Их Британид амьдарч буй Бангладеш, Пакистанаас гаралтай зарим иргэдийн дунд ядуурлын түвшин онцгой өндөр байгааг судалгаанд дурджээ.
Их Британийн хувьд эдийн засаг нь арваннэгдүгээр сард 0.3 хувиар өссөн нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Гэсэн ч инфляц арванхоёрдугаар сард 3.4 хувь нэмэгдээд буй.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #ядуурал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3555