АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Миннесота мужийн амбан захирагч Тим Уолз нар даваа гарагт цагаачлалын хяналтын талаар утсаар ярьж, мэдэгдэл хийлээ. Миннеаполист хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааны үеэр АНУ-ын хоёр иргэн амиа алдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хүчтэй эсэргүүцлийн арга хэмжээ газар авч, хоёр тал сөргөлдсөөр байгаа юм. 

Трамп мужийн захирагчтай ижил долгион дээр ярилцсан хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь хэдэн долоо хоногийн өмнө Миннеаполис–Сент Полын бүсэд муж, орон нутгийн эрх баригчдын хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан зэвсэглэсэн албан хаагчдыг илгээсний дараах нөхцөл байдалтай харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт байлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд Трамп захирагч Тим Уолз болон Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей нарыг мужийн халамжийн сангийн луйврын дуулианыг зогсоож чадаагүй хэмээн шүүмжилж ирсэн. Харин Уолз болон Ардчилсан намынхан Трамп халамжийн луйврын асуудлыг шалтаг болгон холбооны хүчийг хууль бусаар олноор нь муж руу илгээсэн гэж эсэргүүцэж байна.

Өнгөрсөн бямба гарагт 37 настай, сувилагч Алекс Претти цагаачлалын албаныхны суманд өртөн амиа алдсан юм. Тэрбээр холбооны албан хаагчдын гарт амь үрэгдсэн АНУ-ын хоёр дахь иргэн болсон бөгөөд үүнийг олон нийт хүчтэй эсэргүүцэж байна. Санал асуулгын дүнгээс харахад Трампын цагаачлалын хатуу бодлогыг дэмжих хандлага ч буурч байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Миннесота:,