Европын холбооны хэмжээнд 2025 онд цэвэр эх үүсвэр буюу нар, салхинаас гарган авсан эрчим хүчний хэмжээ түүхэндээ анх удаа чулуужсан түлш буюу хий, нүүрснийхийг давжээ. Эрчим хүчний бодлогын судалгааны “Ember” байгууллагын гаргасан тайланд дурдсанаар, тус холбооны гишүүн 27 орны үйлдвэрлэсэн нар болон салхины эрчим хүч нийт цахилгааны 30 хувийг бүрдүүлжээ.

Харин нүүрс болон хийн эрчим хүчний хэмжээ 29 хувийг эзэлж байна. Онцлууштай нь, сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа нарны эрчим хүч нийт цахилгааны 13 хувийг дангаараа эзэлж байгаа юм. “Цэвэр буюу сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь асар чухал гэдэг нь одоо улам тодорхой болж байна” хэмээн “Ember”-ийн ахлах эрчим хүчний шинжээч Беатрисе Петрович онцолсон байна.

2025 онд Европын холбооны бүх улсад нарны хавтангийн хэрэглээ эрчимтэй нэмэгдсэний дүнд эрчим хүчний үйлдвэрлэл өсөж, Унгар, Кипр, Грек, Испани болон Нидерланд зэрэг улсад нийт цахилгааны 20 орчим хувийг нарны эрчим хүч хангажээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Европ даяар нартай, халуун байсан нь  нарны эрчим хүчний хэмжээ өсөхөд чухал нөлөө үзүүлжээ. Цаашид Европын холбоо үнэтэй, импортоор авдаг байгалийн хийн хамаарлыг бодитоор бууруулахыг зорьж байгааг шинжээчид онцолж буй. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #европ, #Эрчим хүч,