Live
COVID-19

ЭМЯ: Коронавирусээр халдварласан иргэний ар гэрийнхэн бидэнд хандаж, нас барсан гэх ташаа мэдээлэл тарж байгаад эмзэглэж байгаагаа хэлж байна

ЭМЯ-наас мэдээлэл хийж, дэлхийн хэмжээнд худал цуу яриа их дэлгэрч байна. Энэ нь халдвараас илүү хор учруулж байгааг ДЭМБ-гаас анхааруулж байна гэсэн юм.

“БНСУ-д коронавирусийн халдвар авсан Монголын иргэн О-той ойр байсан зургаан хүнийг тусгаарласан байгаа аж. Түүнчлэн тус иргэний ар гэрийнхэн бидэнд хандаж, нас барсан гэх ташаа мэдээлэл тарж байгаад эмзэглэж байгаагаа хэлж байна” гэж ГХЯ-ны Консулын газрын дарга н.Мөнхтүшиг хэллээ.

Мөн өвчлөл гарсан 33 орныг голомт гэж үзэж байгаа бөгөөд эдгээр оронд ажиллаж, зугаалсан иргэд айл хэсэх, өөрийгөө тусгаарлахгүй байгаа тохиолдол их байна. Иймд хариуцлагатай, нухацтай хандаж, өөрийгөө болон өрөөлийн эрүүл мэндэд анхаараачээ гэж хэлмээр байна гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet