Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гринландыг хяналтдаа авах хүслээ Нобелийн Энхтайвны шагнал авч чадаагүйтэйгээ холбон тайлбарлахын зэрэгцээ уг маргаан Европтой дахин худалдааны дайн дэгдээх эрсдэл үүсгэж байна.

Трамп NBC News-д өгсөн ярилцлагадаа Гринландыг хүчээр авах, эсэх талаар тодорхой хариу өгөхөөс татгалзсан ч, хэлэлцээрт хүрэхгүй бол Европын орнуудад тариф ногдуулна гэсэн анхааруулгаа  дахин давтжээ.

Түүний энэхүү байр суурийг Дани улсаас Гринландыг оролдлого гэж Европын холбоо үзэж, АНУ-ын бараанд хариу тариф ногдуулах хувилбаруудыг хэлэлцэж эхэлсэн байна.

Трампын мэдэгдлүүд Европын аж үйлдвэр, санхүүгийн зах зээлийг цочроож, 2025 оны худалдааны дайны үеийн тогтворгүй байдал дахин давтагдах вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

Трамп Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стөрэд илгээсэн мессеждээ “Намайг найман дайн зогсоосны төлөө Нобелийн шагналаар шагнаагүй тул  цаашид би зөвхөн энх тайвны талаас нь бодох үүрэгтэй гэж үзэхгүй. Харин АНУ-д юу ашигтай, зөв бэ гэдгийг бодох болно” гэжээ.

Норвегийн Засгийн газар уг мессежийг олон нийтэд ил болгосон байна. 

Нобелийн шагналын тухайд, 2025 оны Энх тайвны шагналыг Трампад бус, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод олгосон нь Ерөнхийлөгчийн дургүйцлийг төрүүлсэн гэж ажиглагчид онцолж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Трамп, #Гринланд,