Ерөнхийлөгч Дональд Трамп Миннесота мужийн Миннеаполис хотод цагаачлалын албаны агентууд олноор байршуулсныг иргэд хэдэн өдрийн турш эсэргүүцэж байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын эсрэг, Бослогын тухай хууль хэрэгжүүлж, цэргийн хүч хэрэглэж магадгүй гэдгээ Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Миннеаполист найман хоногийн өмнө автомашинд явж байсан иргэн Рене Николь Гүүдийг цагаачлалын албаныхан буудан хөнөөсний дараа оршин суугчид болон холбооны албан хаагчдын хоорондын мөргөлдөөн улам ширүүсэж, эсэргүүцэл бусад хотод ч эсэргүүцэл тархаад буй.

“Хэрэв Миннесотагийн авлигач улс төрчид хуулийг сахихгүй, ажлаа хийж байгаа эх орончид руу өдөөн хатгагчид, босогчдыг турхирахаа зогсоохгүй бол би Бослогын тухай хуулийг хэрэгжүүлнэ” хэмээн Трамп онцлов. Бүгд найрамдах намын гишүүн Трамп сүүлийн хэдэн долоо хоногийн турш тус мужийн Ардчилсан намын удирдлагуудыг шүүмжилж, сомали гаралтай иргэдийг хог новш хэмээн нэрлэж, улсаас хөөн гаргах ёстой гэж мэдэгдэж байв. Тэрбээр Миннеаполис орчим руу холбооны 3,000 албан хаагчийг илгээсэн бөгөөд тэд буу зэвсэг агсаж, цэргийн хамгаалалтын хувцас, нүүрээ халхалсан маск өмсөн хотын гудамжаар эргүүл хийж байна. Эдгээр албан хаагчийг оршин суугчид эсэргүүцэж, тэдэн рүү дайрсан, халдсан тохиолдлууд ч гарч байна. Нөгөө талаас, уг ажиллагаа эхэлснээс хойш агентууд цагаачид төдийгүй эсэргүүцэгчдийг ч баривчилж, заримдаа автомашины цонх хагалж, хүмүүсийг хүчээр чирэн гаргасан байна. Мөн хар арьст болон латин гаралтай АНУ-ын иргэдийг зогсоож, бичиг баримт шаардаж байна гэсэн шүүмжлэлд өртсөөр буй. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Миннесота,