Зүүн Өмнөд Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг залилангийн сүлжээнүүдийн гол зохион байгуулагч хэмээн сэжиглэгдэж буй Чэнь Жи гэгчийг баривчилж, Хятад руу шилжүүллээ. Тодруулбал, утсаар болон цахимаар залилан хийсэн, мөнгө угаасан гэмт хэргээр буруутгагдаж буй, мөн энэ хэргээр хэд хэдэн улсын хоригт орсон Чэнь Жиг Хятад–Камбожийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд баривчилсан юм. “Энэ бол удаан үргэлжилсэн тэмцэл.

Бид энэ төрлийн гэмт хэргийг бүр мөсөн устгахын тулд тодорхой арга хэмжээ, алхмуудыг хэрэгжүүлсэн. Чэнь Жиг баривчилж, Хятад руу шилжүүлэн өгсөн явдал нь Камбож улс гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар хатуу байр суурь баримталж байгааг харуулж байна. Гэхдээ энэ бол тэмцлийн төгсгөл биш” хэмээн Камбожийн Гадаад хэргийн сайд Прак Сокхонн мэдэгджээ. Мөн Камбож улс хил дамнасан гэмт хэрэг, ялангуяа онлайн залилан зэрэг шинэ технологид суурилсан гэмт хэрэгтэй тэмцэхэд үргэлж тууштай хандаж ирсэн гэж тэрбээр онцолсон байна. Чэнь Житэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Бээжинтэй хамтын ажиллагаагаа хэдэн сарын өмнөөс эхлүүлсэн гэдгийг Прак Сокхонн дурдлаа.

Ташрамд, дэлхий даяар олон тэрбум долларын хохирол учруулсан онлайн залилангийн сүлжээнүүдийн ихэнх нь Мьянмар, Камбож зэрэг улсад төвлөрсөн бөгөөд тэдэнтэй тууштай тэмцэхэд хамтын ажиллагаа чухал байгааг ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters

#залилан, #Камбож,