Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Р.Маабазарын нэрэмжит баруун бүсийн физикийн олимпиадад 107 багш, сурагч оролцож 7 төрлөөр өрсөлджээ.
Тус олимпиад нь физикийн хичээлд сонирхолтой хүүхдүүдийн авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, элсэлтийн шалгалтад бэлтгэх, улсын олимпиадын гурвын давааны нэмэлт эрх олгох зорилготой юм.

Олимпиадад Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нар, 7-12 дугаар ангийн сурагчид оролцлоо. Олимпиадын 7 дугаар ангийн төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сурагч Б.Өсөх-Ирээдүй, 8 дугаар ангийн төрөлд Их-Уул сумын сурагч Б.Баасанжаргал, 9 дүгээр ангийн төрөлд Баян-Өлгий аймаг Эмпати сургуулийн сурагч М.Ерасыл нар тус тус тэргүүлжээ.
10 дугаар ангийн төрөлд Завхан аймаг дахь МУИС-ийн ахлах сургуулийн сурагч Б.Чанарав, 11 дүгээр ангийн төрөлд Увс аймгийн 3-р сургуулийн сурагч Д.Оюун-Эрдэнэ, 12 дугаар ангийн төрөлд Баян-Өлгий аймаг Эмпати сургуулийн сурагч Б.Нурхажы нар тус тус тэргүүлжээ. Багш нарын төрөлд Завхан аймгийн Их-Уул сумын сургуулийн физикийн багш Т.Санжаадорж тэргүүлж Баян-Өлгий аймгийн багш Ш.Самат, Увс аймгийн багш Д.Даваадорж, Завхан аймгийн Баянтэс сумын сургуулийн багш Х.Оюун, Баян-Өлгий аймгийн багш М.Еркебулан нар удаалжээ.
Физикийн олимпиадын уран бодолтын төрөлд Ховд аймгийн 2 дугаар сургуулийн багш Б.Золжаргал тэргүүлж, Баян-Өлгий аймгийн Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Нурхажы, Говь-Алтай аймгийн 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч У.Хулан нар тус тус тэргүүлсэн байна. Олимпиадын багийн дүнгээр 6 медальтай Завхан аймгийн Т.Санжаадорж ахлагчтай баг тэргүүлж, таван медальтай Увс аймгийн Т.Мөнхжаргал ахлагчтай баг, Увс аймгийн Д.Даваадорж ахлагчтай багууд тус тус удаалжээ.
Энэ удаагийн олимпиад нь баруун бүсийн физикийн багш нар мэргэжил, арга зүй, туршлагаа харилцан солилцож ирээдүйн инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэх, хамтын ажиллагаагаа сайжруулах олон талын зорилго, үр дүнтэй боллоо. Ирэх 2027 оны баруун бүсийн физикийн олимпиадыг Ховд аймаг зохион байгуулахаар болж шилжин явах тугийг хүлээн авлаа.
Мөн энэхүү олимпиадад Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн физикийн багш Т.Санжаадорж хоёр жил дараалан багш нарын төрөлд түрүүлсэн нь онцлогтой болов.
Олимпиадад оролцогчдын тоо нэмэгдсэн төдийгүй чадвар чансаа сайжирсан байгааг шүүгчид хэлж байв. Энэхүү олимпиадыг улсын физикийн олимпиадын хороо, Завхан аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Р.Маабазарын нэрэмжит "Бодрол" сан, Чандмань-Эрдэнэ сургууль хамтран зохион байгууллаа. Аймаг бүрээс физикийн багш нар суралцагчидтайгаа хамт нэг баг болж оролцсоноороо онцлогтой байлаа хэмээн Р.Маабазарын нэрэмжит "Бодрол" сангаас мэдээлэв.
Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Раашийн Маабазар нь 1940 онд Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн. Р.Маабазар 1964 оноос Завхан аймгийн Гэгээрлийн хэлтэст сургууль хариуцсан байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн физикийн багш бөгөөд боловсролын байгууллагуудад нийт 50 гаруй жил хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулжээ.
Тэрээр 1970-аад онд аймгийн боловсролын салбарт сургалтын техник хэрэгслийн нэгдсэн кабинет, үзүүлэн техник хэрэгслийг хичээлд оновчтой хослуулан хэрэглэдэг туршлагыг нэвтрүүлсэн байна.
Түүний хөдөлмөр бүтээлийг алдаршуулахаар, Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Сурган заах арга зүйн кабинетыг Монгол Улсын гавьяат багш, доктор, дэд профессор Раашийн Маабазарын нэрэмжит болгох шийдвэр гарч сурган заах арга зүйн кабинетийг нээж байв.

Олимпиадын багийн дүнгээр 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл меэдльтайгаар
Завхан аймгийн Их-Уул сумын физикийн багш Т.Санжаадорж ахлагчтай баг тэргүүлжээ.

2025 оны 9-р сарын 1-ний өдөр Монгол Улсын гавьяат багш, доктор, дэд профессор Раашийн Маабазарын хүндэтгэлийн буланг Завхан аймгийн Боловсролын газар дээр байршуулсан байна.

#ЗАВХАН, #Баруун бүсийн физикийн олимпиад,