2026 оны эхний 10 хоногийн хугацаанд АНУ-ын цагаачлалын байгууллагын хорих байранд дөрвөн цагаач нас барсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын үед буюу өнгөрсөн онд хорих байранд нас барсан хүний тоо сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн бөгөөд он гарсаар ч хүний амь эрсэдсээр буй нь энэ.
АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны мэдээлснээр, нас барсан хүмүүсийн хоёр нь Гондурас, нэг нь Куба, нөгөө нь Камбожийн иргэн бөгөөд тэд нэгдүгээр сарын 3-наас 9-ний хооронд амиа алдсан байна.
Трамп цагаачдыг албадан гаргах ажиллагааг эрчимжүүлэх зорилт тавьж, хорих байранд байгаа цагаачдын тоог нэмэгдүүлсэн бөгөөд нэгдүгээр сарын 7-ны байдлаар 69,000 орчим цагаачийг хорьж байна.
2025 онд цагаачдын хорих байранд багадаа 30 хүн нас барсан нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Триша МакЛафлиний хэлснээр, хоригдлын тоо өссөн ч нас баралтын түвшин түүхэн дундажтайгаа ойролцоо хэвээр байгаа гэнэ.
Кубын иргэн, 55 настай Жералдо Лунас Кампос нэгдүгээр сарын 3-нд Техас мужийн Форт Блисст “Camp East Montana” нэртэй хорих байранд нас баржээ. Холбогдох албаныхан түүний үхлийг шалгаж байгаа бөгөөд түүнийг тусгаарлан хорьсны дараа бие нь муудаж, улмаар нас баржээ. Гондурасын иргэд болох 42 настай Луис Густаво Нуньес Касерес, 68 настай Луис Белтран Янез-Крус нар нэгдүгээр сарын 5, 6-нд Хьюстон болон Калифорни мужийн Индио хотн эмнэлэгт нас барсан бол 46 настай Камбожийн иргэн Паради Ла нэгдүгээр сарын 9-нд Филадельфид байрлах Холбооны хорих төвд хар тамхины хүнд хэлбэрийн хордлогын улмаас амиа алдсан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #АНУ-ын цагаачлалын хорих газар,