Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алдсан талаар хүний эрхийн байгууллага мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчдыг дэмжинэ хэмээн анхааруулсантай холбогдуулан Тегеран АНУ-ын цэргийн баазуудыг онилж магадгүйгээ анхаарууллаа.

АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA байгууллага Иран дотор болон гадаадад ажилладаг идэвхтнүүдийн мэдээлэлд тулгуурлан,  490 жагсагч,  аюулгүй байдлын 48 алба хаагч амиа алдсаныг баталгаажуулсан бөгөөд хоёр долоо хоногийн дотор 10,600 гаруй хүн баривчлагдсан гэж мэдээлжээ. Харин Ираны эрх баригчид нас барсан хүмүүсийн албан ёсны тоог зарлаагүй байна.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп  ахлах зөвлөхүүдийн хамт Ираны асуудлаар хувилбаруудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. “Wall Street Journal” сонинд мэдээлснээр, хэлэлцэж буй хувилбаруудад цэргийн цохилт өгөх, нууц кибер зэвсэг ашиглах, хориг арга хэмжээг чангатгах, Засгийн газрын эсрэг эх сурвалжуудад дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байгаа аж. Үүний хариуд Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф Вашингтоныг буруу тооцоолол хийхээс сэрэмжлүүлэв. Тэрбээр “Хэрэв Иранд халдвал Израилын эзлэгдсэн нутаг дэвсгэр болон АНУ-ын бүх цэргийн бааз, хөлөг онгоцууд манай хууль ёсны бай болно” хэмээн анхааруулсан байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөн арванхоёрдугаар сарын 28-нд үнийн өсөлтийн эсрэг эхэлж, улмаар 1979 оноос хойш засаглаж буй шашны удирдлагын эсрэг чиглэж байна. Өнгөрсөн пүрэв гарагаас хойш тус улс даяар интернэт тасалдсанаар Иранаас мэдээлэл авах боломж эрс хязгаарлагдсан байна. Гэсэн ч сошиал сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд Тегеранд шөнөөр олон мянган хүн жагсаж, алга ташин, уриа хашхирч буй нь харагдсан бол зүүн хойд нутгийн Машхад хотод гудамжинд гал асаж, дэлбэрэлт сонсогдсон дүрс бичлэгүүд нийтлэгджээ.

Эх сурвалж: Reuters 

#иран, #эсэргүүцлийн жагсаал,