COVID-19

“Ёнхап”: Монгол иргэний халдвар авсан замыг олж тогтоож чадаагүй байна

БНСУ-д корона19 вирустай нь тогтоогдсон 35 настай монгол залуугийн тухай “Ёнхап” агентлагийн мэдээлснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Гёнгги мужийн Намьяанжу хотын Бёлнэ хороонд амьдардаг 35 настай Монгол Улсын иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагдлаа гэж 25-ны өдөр мэдэгдлээ. Намьяанжу хотын хувьд энэ удаад корона19 вирусийн халдвар тээгч нь анхны тохиолдол бөгөөд халдвар авсан замыг олж тогтоож чадаагүй байна.

Энэ залуу одоогоор Бундан дахь Сөүлийн Их Сургуулийн эмгэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Тэрбээр өнгөрсөн 20-ны өдөр Монгол Улсаас ирсний дараа бие нь тааруу, өвдөөд байсан учир гэрээсээ гадагшаа гарч чадаагүй байсан гэж үзэж байна. Энэ залуу элэгний өвчин болон бөөрний дутагдлаас болж гэртээ сувилуулж байсан бөгөөд өвчин нь хүндэрч өглөөний 06.00 цагт Куян хотын Мёнгжи эмнэлэгт хүргэгдэн корона 19-ийн шинжилгээгээр халдвартай болох нь нотлогдлоо.

Энэ хүнтэй хамт амьдардаг эхнэр болон төрсөн эгч мөн шууд харилцаанд орсон Монгол Улсын 6 иргэнд вирусийн халдварын шинжилгээ хийсэн ба золоор бүгдэд нь илрээгүй байна. Гэхдээ ойрын хүмүүс дунд нь ойролцоо их сургуульд суралцдаг монгол оюутан хүртэл байгаа ба тус их сургуульд энэ талаар мэдэгдэж эдгээр хүмүүстэй харилцаанд орсон бусад хүмүүсийг нэмж судалж байна. Намьяанжу хотын захиргаа энэ хүний гэр болон ойр орчимд ариутгал хийж хамт байсан гэр бүлийхнийг нь хүн тус бүрээр тусгаарлах арга хэмжээ авлаа. Энэ залуу нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Намьяанжу хотоос гарч, амьдарч байгаад Монгол Улс руу хил гарсан байна.

Мөн хотын захиргаанаас Гёнгги мужийн Халдварт өвчин судлалын төвийн Арга хэмжээ авах албаныхантай хамт энэ хүний Намьяанжу хотод ирэхээс өмнө уулзаж харилцсан хүмүүс зэргийг судалж байна. Хотын дарга Жу Гван Хан хэлэхдээ “Корона19-ийн нэвтрэлтийг хамгаалах гэж бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч хотын иргэддээ харамсалтай мэдээ сонсгох гэж байгаадаа хүлцэл өчье” хэмээгээд “вирус тээгчтэй ойрхон байсан хүмүүсийг олж тогтоох бүрдээ вэб хуудас боон мессэжээр зарлах болно” гэлээ.

Ингээд “Корона19-ийн тархалтыг нэвтрүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийх болно” гээд “Энэхүү асуудлыг намжтал бүгд маскаа зүүж, гараа угаах зэрэг хувийн ариун цэврийг ягштал сахих хэрэгтэй ба халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал дүүргийн Эрүүл мэндийн төв болон Зөвлөгөө өгөх 1339 дугаар руу залгах”-ыг хүслээ.

Мэдээлэл бэлтгэсэн БНСУ, Сөүл хот Ц.Өнөрзаяа “Күүкмин” их сургуулийн багш

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet