Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Оросын нисэх хүчин Киев болон хот орчмын хэд хэдэн дүүрэг довтолсны улмаас энгийн иргэд амиа алджээ. Украины эрх баригчдын мэдээлж буйгаар, он гарсаар анх удаа энгийн иргэд амиа алдсан тохиолдол энэ болж байна.
Киев хотын хойд хэсгийн Оболон дүүргийн эмнэлгийн байгууламжид өгсөн цохилтын улмаас гал гарч, хэвтэн эмчлүүлж нэг иргэн амиа алдсан тухай Онцгой байдлын алба мэдэгдэж буй. Мөн одоогоор 25 хүнийг аварч, аюулгүй газар шилжүүлээд байна. Киев мужийн захирагч Микола Калашник цохилтын талаар мужийн хэд хэдэн хот, сууринг оносон, орон сууц болон эрчим хүчний дэд бүтцийг гэмтээсэн хэмээн онцолж буй.

Оросын талаас уг халдлагын талаар одоогоор тайлбар хийгээгүй байна. Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны довтолгоо, цохилтод энгийн иргэд, иргэний байгууламжууд өртсөөр ирсэн ч Москва ч, Киев ч үүнийг няцааж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555