БОЛОВСРОЛЫН САЙД  ХӨВСГӨЛ АЙМАГТ:

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын байгууллагын багш, ажилчидтай уулзалт хийж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцов.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив. Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан асуудал, саналуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ. 

Тэрээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд бодлогын болон зохицуулалтын арга хэмжээ авна гэв.

Мөн Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”- ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв нь анх Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан бол 2025 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, аймгийн хэмжээнд ажиллаж эхэлсэн байна.
“Насан туршийн суралцахуйн төв”- ийн шинэ барилгын төсвийг 2027 онд улсын төсөвт тусган эхлүүлэх боломжийг судлах, байгууллагын албан хаагчдын санал, тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн аймгийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагын 2025 оны ажлын үр дүн, 2026 он болон “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, төлөвлөлтийн талаарх мэдээллийг сонслоо.
Уулзалтын үеэр аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, Боловсролын газрын албан хаагчдын гаргасан санал, хүсэлтийг сонсон, шийдвэрлэх боломжит арга замыг судлан ажиллана гэв.

Дараа нь сайд англи хэлний 157 багштай уулзлаа. 

#Хөвсгөл аймаг, #Боловсролын сайд П.Наранбаяр,