Хятад улс Тайванийн ойролцоо хуурай зам болон тэнгисийн цэрэг, пуужингийн хүчний нэгжүүдийг хамруулсан цэргийн сургуулилалтыг эхлүүллээ. Тус сургуулилалт нь байлдааны бэлэн байдлыг хангах,  мөн Тайванийн тусгаар тогтнолыг дэмжих аливаа үйлдэлд хатуу анхааруулга өгөх зорилготой гэж Бээжин мэдэгдэв.

Энэ нь  2022 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас хойш Хятадын зүгээс зохион байгуулж буй зургаа дахь томоохон  сургуулилалт болж байна. Мөн Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Хятад Тайваньд халдсан тохиолдолд Токио хариу арга хэмжээ авч магадгүй хэмээн мэдэгдсэний дараа Бээжин байр сууриа улам чангатгаад буй.
Үүний зэрэгцээ сургуулилалтаас 11 хоногийн өмнө АНУ Тайваньд 11.1 тэрбум ам.долларын зэвсгийн багц худалдах шийдвэрийг зарласан бөгөөд уг шийдвэрт Бээжин эрс эсэргүүцэл илэрхийлж, хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#Тайвань, #ХЯтад,