598652865_1523187405626138_8669411920512175091_n

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан учир Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр батламжийг нь гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн албаны үнэ цэн, үүрэг, оролцоог бэхжүүлж, хууль дээдэлдэг, иргэддээ үйлчилдэг, мэдлэг, чадвар, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд төрийн алба, төрийн албан хаагчдыг бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно”  хэмээн заасан байдаг юм.

#онцолсон, #Ерөнхийлөгчийн зарлиг, #Тэргүүн түшмэл,