Францын нийслэл Парисын хамгийн алдартай газруудын нэг Луврын музейн ажилтан, ажилчид даваа гарагаас эхлэн ажил хаяж байна. Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, барилгад яаралтай засвар хийхийг шаардан эхлүүлсэн энэ ажил хаялтын улмаас музей хаагдахад хүрэв. 

Луврын музейд өдөрт дунджаар 30 мянга орчим хүн зочилдог бөгөөд шинэ жилийн өмнө, аялал зугаалгын хамгийн оргил гэгдэж буй энэ үед ачаалал бүр ч ихэсдэг аж. Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлж буйгаар, уг ажил хаялтад музейн 2200 ажилтнаас 400 нь оролцсон бөгөөд тэд “Ажлын ачаалал нэмэгдсэний зэрэгцээ хоорондоо уялдаа холбоогүй, зөрчилдсөн зааварчилгаа, менежментээс болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон” хэмээн мэдэгдсэн байна.

Музейн удирдлагын зүгээс тасалбарын үнийг нэмж, Европын холбооны бус жуулчдад 45 хувиар нэмсэн үнэ санал болгохоор төлөвлөж буй. Тасалбарын үнийг ийнхүү нэмсэнээр музейн барилгад засвар хийх, ажиллах нөхцөл болон хамгаалалтыг сайжруулах юм. Ташрамд, өнгөрсөн аравдугаар сард музейгээс 88 сая еврогийн үнэтэй үнэт эдлэл өдрийн цагаар хулгайлагдсан хэрэг гарсан юм. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Луврын музей,