Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хонконгийн хэвлэлийн магналт, бизнесмэн, ардчиллыг дэмжигч Жимми Лайг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт буруутай гэсэн шийдвэрийг тус бүсийн Дээд шүүх гаргалаа. Ингэснээр түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй болоод байгаа юм. Өдгөө 78 настай Жимми Лай 2019 оноос Бээжингийн явуулж буй бодлогыг хүчтэй эсэргүүцэж, Хонконг дахь ардчилсан үзэлтнүүдийг дэмжсээр ирсэн бөгөөд Харин Бээжин түүнийг эсрэг өдөөн турхирсан, Хонконг болон эх газрын Хятадын эсрэг гадаадын хориг арга хэмжээнд уриалсан, гадныхантай хуйвалдсан зэргээр буруутгаж буй. АНУ, Их Британи болон хүний эрхийн байгууллагууд уг хэргийг улс төрийн зорилготой гэж шүүмжилж, Лайг суллахыг уриалсаар байгаа юм. “Apple Daily” сониныг үүсгэн байгуулагч Жимми Лай одоогоор таван жил хоригдоод байгаа бөгөөд түүнийг ийнхүү гадаадын хүчинтэй хуйвалдсан хоёр хэрэг, өдөөн турхирсан материал нийтэлсэн нэг хэрэгт буруутай гэж шүүх үзлээ. Ял оноох шийдвэр ирэх оны эхээр гарах юм.
Эх сурвалж: Reuters

#Хонгконг, #Жимми Лайг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555