Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Орос, Хятадын бөмбөгдөгч болон сөнөөгч онгоцнууд хамтарсан эргүүл хийсний дараа  Японы Батлан хамгаалах яам аюулгүй байдлаа хангах үүднээс сөнөөгч онгоцуудаа яаралтай хөөргөжээ. 

Оросууд “Tu-95” стратегийн бөмбөгдөгч, Хятадын “H-6” онгоцуудтай хамт Японы арлуудын хооронд хол зайд нисэж эргүүл хийсэн бөгөөд тэднийг дөрвөн “J-16” сөнөөгч онгоц дагалдсан байна.

Японы тал энэ үйлдлийг “Цэргийн хүчээ харуулах тодорхой оролдлого” хэмээж, аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж  үзсэнээ илэрхийлэв. Үүнтэй зэрэгцэн Оросын цэргийн бусад онгоц Япон тэнгисийн дээгүүр нислэг үйлдсэн байна. 

Эх сурвалж: Reuters 

#Онгоц, #ОРос, #ХЯтад, #Япон,