Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Лондон хотод Британи, Франц, Германы удирдагчидтай уулзсаны дараа дайн зогсоох шинэчилсэн төлөвлөгөөг өнөөдөр АНУ-д танилцуулахаа мэдэгдлээ.
Дайн эхэлснээс хойш дөрөв шахам жил болж байгаа энэ үед Вашингтон энхийн хэлэлцээрийг түргэвчлэхийг Киевээс шаардаж байгаа ч Украин АНУ-ын дэмжсэн, “Орост илүү ашигтай” гэх өмнөх хувилбарыг тэнцвэржүүлэхийг зорьж байгаа юм.
Зеленскийн хэлснээр, шинэ төлөвлөгөө 20 заалттай бөгөөд Орост газар нутаг шилжүүлэх ямар нэгэн нөхцөл, тохиролцоо оруулаагүй аж. Үүгээрээ тэрбээр Украин газар нутгийнхаа нэгээхэн хэсгийг ч өгөх боломжгүй гэдгээ илэрхийлж байна.
Үүний зэрэгцээ Европт “царцаасан” ОХУ-ын хөрөнгийг ашиглан Украиныг санхүүжүүлэх төлөвлөгөөг түргэвчлэхийг хэд хэдэн улс уриалж буй.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555