Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон тарифын улмаас  Европ, Австрали болон Зүүн Өмнөд Ази руу экспортоо нэмэгдүүлснээр Хятадын худалдааны ашиг  энэ оны эхний 11 сард нэг их наяд ам.доллар давжээ.

11-р сард Хятадын экспорт өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсөж, шинжээчдийн хүлээлтээс давсан байна. Үүний зэрэгцээ АНУ руу чиглэсэн экспорт нь бараг гуравны нэгээр буурчээ. Гэвч экспорт ийнхүү нэмэгдсэн ч импорт ердөө 1.9 хувиар өссөн нь тус улсын дотоодын эрэлт сул хэвээр байгааг харуулж буй.

Хятад улс Ази, Европын холбоо, Австрали зэрэг зах зээлд түлхүү анхаарсан нь экспортын огцом  өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад,