Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг зогсоох энхийн хэлэлцээ үр дүнд хүрэх боломжтой ч амаргүй үйл явц гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ долоо хоногт Европын удирдагчидтай уулзахаар төлөвлөж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай утсаар ярилцжээ. 

Одоо дөрөв шахам жил болж буй Орос-Украины дайныг зогсоох нь талуудыг зуучилж буй АНУ-ын Төрийн тэргүүний хувьд гадаад бодлогын том сорилт гэж Зеленский онцолж байна. Гэвч энэ үйл явц дээр олон тал оролцож, тал бүрийн байр суурь, ашиг сонирхол хөндөгдөх учир хэлэлцээ удаан байх нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж буй. 

Одоогоор Украины газар нутгийн зарим хэсгийг Оросын мэдэлд шилжүүлэх, Киевт аюулгүй байдлын баталгаа  олгох зэрэг үндсэн гол асуудал дээр талууд шийдэл эрж байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский,