Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны Донбассын бүс нутаг, тэр дундаа Донецк, Луганскийг цэргийн хүчээр, эсвэл өөр ямар нэгэн аргаар бүрэн хяналтдаа авна гэж мэдэгдэв. Тиймээс Украйны зэвсэгт хүчин энэ бүс нутгаас гарах ёстой гэж тэрбээр онцоллоо. Киев харин энэ шаардлагыг эрс няцааж байна.
Орос одоогоор Украйны нутаг дэвсгэрийн 19.2 хувь буюу Крым, Луганск, Донецкийн 80 гаруй хувийг, Херсон, Запорожскийн ихэнх хэсгийг хяналтдаа авсан байна.
Дайны гал зогсоох төлөвлөгөөнд ч Москва Донбасс бүс нутгийг бүхэлд нь авах шаардлагаа тавьж буй бөгөөд Вашингтон үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Путин мэдэгджээ.
Киевийн зүгээс харин Украйны газар нутгийг Орост өгөх ямар ч боломжгүй гэж мэдэгдэж буй.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #УКраин, #ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, #Донбассын бүс нутаг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538