Британий төрийн өмчит, эрчим хүчний “Great British Energy” компани ирэх таван жилийн стратегиэ танилцууллаа. Энэ стратегийн хүрээнд тэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ цэвэр эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран хөгжүүлэх бөгөөд үүнд Засгийн газар 8.3 тэрбум фунт стерлинг зарцуулах юм. 

“Great British Energy” уг төлөвлөгөөнийхөө дагуу 2030 он хүртэл 15 гигаватт цэвэр эрчим хүч үйлдвэрлэн 10 сая өрхийг хангаж, бүс нутагт 10,000 гаруй ажлын байр бий болгон 1,000 гаруй төслийг дэмжих юм.
Энэ зорилго нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэлийг багасгахаас гадна эрчим хүчний хямд, тогтвортой эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгааг компани онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Их Британи,