Европын холбоо ОХУ-аас байгалийн хий импортлохоо 2027 он гэхэд зогсоохоор Евро парламенттай тохиролцлоо. Оросын эрчим хүчнээс хараат бус болох стратегийн хүрээнд тэд ирэх оны сүүлч гэхэд шингэрүүлсэн хий, 2027 оны намраас хоолойгоор нийлүүлдэг байгалийн хийн импортыг бүрэн зогсоох юм.
2022 онд буюу Украины дайн эхлэхээс өмнө Европын холбоо нийт хийн 45 хувийг Оросоос авч байсан бол одоогоор энэ үзүүлэлт 12 хувьд хүрч буурсан. Гэвч Унгар, Франц, Бельги зэрэг Москвагаас хий авсан хэвээр байна.
Оросын импортоос ийнхүү татгалзах нь Европын хувьд эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулахаас улс төр, эдийн засгийн дарамт, геополитикийн эрсдлэээс хамгаалж, сэргээгдэх болон өөр эх үүсвэрийг хөгжүүлэх боломжийг нээх юм.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #ОРос, #Хий,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557