Болгарын нийслэл София болон бусад хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Ирэх оны буюу 2026 оны төсвийг эсэргүүцсэн хэдэн мянган иргэд жагсаж, зарим нь цагдаатай мөргөлдлөө. Болгар мөнгөн тэмдэгтээ еврод шилжиж буйд үндэслэн 2026 оны төсвөө боловсруулсан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, ногдол ашгийн татварыг нэмэх төлөвлөгөөг иргэд, сөрөг хүчний намынхан эсэргүүцэж буй. Мөн мөнгөн тэмдэгт евро руу шилжсэнээр бараа, үйлчилгээний үнэ өснө, тусгаар тогтнол алдагдана гэсэн болгоомжлол ч их байгаа юм. Энэ талаар Европын Төвбанкны ерөнхийлөгч Кристин Лагард Болгар евро бүсэд нэгдмэгц инфляц огцом нэмэгдэх эрсдэлтэй гэж анхааруулаад байна. Төсвийг тойрсон эсэргүүцэл өмнө нь хэд хэдэн удаа өрнөж, Засгийн газар төсвийн төслийг парламентэд дахин өргөн барьж, сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлүүдтэй илүү өргөн хэлэлцэхээ мэдэгдсэн ч жагсаал намжихгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Болгар, #улсын төсөв,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538