Булган аймгийн Дашинчилэн суманд 15 ортой шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. 

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулав. 
Уг эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд төдийгүй ойролцоох сумд болон дайран өнгөрч буй иргэдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулснаас гадна 655.5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэв гэж ЭМЯ-аас мэдээллээ. 

#шинэ эмнэлэг, #Булган аймгийн Дашинчилэн сум,