Булган аймгийн хэмжээнд энэ жил 31.0 мянган га талбайд газар тариалан эрхэлж байгаа бөгөөд тариалалтын явц 49.7 хувьтай үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 93 аж ахуйн нэгж, 70 гаруй иргэн үр тариа, 7200 гаруй өрх төмс, хүнсний ногоо тариалж байна.

Тариалалтын явцыг төрлөөр нь авч үзвэл, улаанбуудай 78.5 хувь, төмс 52.8 хувь, хүнсний ногоо 23.3 хувь, тосны ургамал 23.7 хувьтай үргэлжилж байгаа бол бусад үр тарианы тариалалт 12.2 хувьтай байна. Харин тэжээлийн ургамлын тариалалт одоогоор эхлээгүй байгаа юм.

Булган аймаг жилд нэгж талбайгаас дунджаар 14.6 центнер үр тариа, 110 центнер төмс хураан авдаг. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жилийн тариалалтын явц 2.8 хувиар хоцорч байгаа бөгөөд техникийн бэлэн байдал болон цаг уурын нөхцөл байдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Улаанбуудай 38.9 мянган га, бусад үр тариа 2.1 мянган га, төмс 466 га, хүнсний ногоо 221 га, тосны ургамал 6.0 мянган га талбайд тус тус тариалахаар төлөвлөжээ. 

#Булган,