ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Украины хэлэлцэж буй, 28 заалттай энхийн төлөвлөгөөг цаашдын тохиролцооны суурь баримт болох боломжтой гэж мэдэгдэв. Гэхдээ талууд тохиролцоонд хүрэхгүй бол Орос тулааныг үргэлжлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногт зарласан, 28 заалттай энхийн төлөвлөгөөг Киев болон Европ сайжруулан хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Женев дэх хэлэлцээрээр уг төлөвлөгөөг шинэчилж, нарийвчилсан хувилбарыг боловсруулан Москва руу илгээжээ. Путин төлөвлөгөөний агуулгыг  ойлголцолд хүрэхүйц гэж дүгнэсэн ч зарим заалт дээр хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Европ аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа бол Москва Европ руу халдахгүй гэдгийг баталгаажуулсан албан ёсны амлалт өгөхөд бэлэн гэж тэрбээр онцлов.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #УКраин, #ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин,