Цагаан ордноос холгүй байрлах, 17-р гудамжны ойролцоо Үндэсний гвардийн хоёр цэрэг рүү халдсан хэрэг гарчээ. Цагдаагийн ажилтнууд сэжигтнийг саатуулаад буй.
Лхагва гарагийн 14:15 цагийн үед тухайн байршилд эргүүл хийж байсан гвардийн цэргүүд рүү сэжигтэн гэнэт гал нээсэн байна. Үүний улмаас хоёр цэрэг шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний биеийн байдал хүнд хэвээр байна гэж Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател мэдэгдэв. Халдлага гарсан даруйд Цагаан ордныг түр хааж бүсийг хамгаалалтад авсан байна.
Вашингтон хотын дарга Мюриэль Боузер энэ үйлдлийг зорилтот халдлага гэж тодорхойлсон бөгөөд хэргийг үйлдсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Цагаан ордон,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557