Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тайландын өмнөд хэсэгт орсон аадар бороо, үерийн улмаас есөн мужид нийт 13 хүн амиа алдаж, хоёр сая орчим хүн их, бага хэмжээний хохирол амсаад байна. Энэ сарын 22-ноос орж эхэлсэн аадар борооны улмаас голын усны түвшин огцом нэмэгдэж, нам дор газар үер бууж буй. 

Бороо, үерийн улмаас Сурат Тани, Након Си Тхаммарат, Транг, Пхаттхалунг, Сатун, Сонгхла, Паттани, Яла, Наративат зэрэг мужид хүнд нөхцөл үүссэн тул зарим эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж буй.
Одоогоор үерт хамгийн их нэрвэгдсэн бүсэд түр штаб байгуулж, аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад мужаас аврах баг, техник хэрэгсэл, тусламжийн бараааг илгээж байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#тайланд, #үер,