Ямайкийг дайрсан “Мелисса” хар салхины улмаас тус улсад 10 тэрбум ам.долларын хохирол учраад байна. Гамшгийн улмаас сүйдсэн байшин барилга, дэд бүтцийг сэргээн босгоход шаардлагатай зардлын ердөө 500 сая ам.долларыг гаргаж чадна, харин үлдсэн 9.5 тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй байгааг тус улс мэдээллээ. Ямайкийн Ерөнхий сайд Самуда Бразилын Белем хотод болж буй COP30 бага хурлын үеэр энэ асуудлыг хөндөж, бусад улс орнуудаас дэмжлэг, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй санхүүжилт хүссэн байна. Ямайк сүүлийн 30 жилийн турш өрийн дарамтаа бууруулж, хөрөнгө оруулалтын зэрэглэлээ ахиулсан ганцхан өдрийн хар салхи энэ бүх амжилтыг үгүй хийсэн хэмээн тэрбээр онцолж буй. Хар салхи аравдугаар сарын 28-нд Ямайкийг дайрсан бөгөөд үүний улмаас 192,000 барилга эвдэрч сүйдэн, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарууд хүнд цохилтод орсон байна.

Эх сурвалж: Reuters

#Ямайк, #“Мелисса” хар салхи, #Мелисса,